sonin.mn
Афганистан Улсад үргэлжилж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын гуравдугаар ээлжийн цэргийн багийнхан  үүргээ нэр төртэй биелүүлж эх орондоо ирэв.
 
НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх сурган дадлагажуулах дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа.
 
Энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 136.000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Олон үндэстний "Маршал" баазын аюулгүй байдлыг хангах үүргийг бусад орны цэргийн алба хаагчдын хамт гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд 19-41 насны цэрэг эрс багтаж, үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо урд шөнө эргэн ирлээ. Тэднийг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр ЗХЖШ-ын Бодлогын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг угтан авав.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг