sonin.mn
Энэ сарын 18-ны  22.00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багаас 2 настай хүүхэд алга боллоо гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын 4 алба хаагч, Цагдаагийн газрын 6 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр 05.20 цагийн орчимд хүүхдийг эсэн мэнд олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгч баярлуулжээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг