sonin.mn
Манай улсын томоохон эмнэлгүүдийн нэг болох Интермед эмнэлгийн хамт олон Голомт банкны Американ Экспресс брэндтэй хамтран 7 хоногийн хугацаатай “Харилцагч танд баярлалаа” уриатай талархлын аянг эхлүүллээ.
 
Тус аяны хүрээнд Американ Экспресс картаар төлбөрөө төлөн Интермед эмнэлгийн үйлчилгээнүүдээс 50% хүртэлх хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж байгаа юм байна.
 
Дашрамд дурьдахад Голомт банк нь Американ Экспрессийн 3 төрлийн картыг зах зээлд танилцуулсан байдаг бөгөөд та өөрт тохирох картаа Голомт банкны аль нэг салбарт хандан захиалах боломжтой. Талархлын 7 хоног 6 сарын 22-оос 6 сарын 30-ны хооронд үргэлжилнэ.