sonin.mn
Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын хүрээнд зочид төлөөлөгчдөд үйлчлэх, тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, үндэсний хоолыг сурталчлах зорилгоор тогооч нарын дунд уралдаан зарлаж дүгнэлээ.
 
“Шангрила” зочид буудлын тогооч нарын баг нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, 6 сая төгрөг, “Нарантуул шилтгээн” зочид буудлын тогооч нарын баг хоёрдугаар байр эзэлж өргөмжлөл, 4.5 сая төгрөг, “Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар”, “Рамада” зочид буудлын тогооч нарын баг гуравдугаар байр эзэлж өргөмжлөл 1.5 сая төгрөг, “Туушин”, “Улаанбаатар” зочид буудлын багийн тогооч нар тусгай байр эзэлж 750. 000 төгрөгөөр шагнууллаа.
 
Иж бүрэн өглөөний зоог бэлтгэх, Улс, үндэстний хоол, идээ, ундаа бэлтгэх, Монгол үндэстний хоол, идээ, ундааны амтлагаа гэсэн шаталсан гурван шалгаруулалтаар уралдааны нэгдсэн дүнг гаргасан байна. Уралдааныг мэргэжлийн шүүгчдийн баг шүүж шат тус бүрийг 25 баллын зарчмаар дүгнэжээ. Мөн үеэр уралдаанд амжилттай оролцож, хувийн дүнгээр тэргүүлсэн 5 тогоочийг  “Монгол Улсын Мастер тогооч” цол олгов.
 
 Б.Заяа
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг