sonin.mn
ПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Нампо хотын эрдэмтэд эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд ээлтэй, нарны эрчим хүчээр явдаг том оврын автобус зохион бүтээсэн байна.
 
Тус хотын Шинжлэх ухаан, технологийн төвийн ажилтан Жон Ин Сон-ы ярьснаар, уг автобусны нарны эрчим хүч нөөцлөх цахилгаан хураагуурын үнэ нь энгийн автобусны бүтэн жил хэрэглэх шатахууны үнээс гурав дахин хямд байх тооцоо гарчээ.
 
Бүрхэг өдрүүдэд уг автобусыг хотын троллейбусны шугамд холбон явуулах боломжтой ба цахилгаан зарцуулалт нь энгийн троллейбустай харьцуулахад 50 дахин бага байх аж. Нэг дор 80 хүртэл тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай энэ автобус цагт 120 км хурдлах ба бүрэн цэнэглэсэн тохиолдолд 50-80 км урт замыг туулна гэж зохион бүтээгчид нь ярьж байна.
 
А.Цацралт
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг