sonin.mn
ЛОНДОН. /NHK/. Удахгүй болох бүх нийтийн санал хураалтын явцад хойч үеийнхээ төлөө Европын Холбоонд /ЕХ/ үлдэхийг дэмжихийг ахмад настан иргэдэд хандан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон уриаллаа. Их Британийг ЕХ-ны гишүүн хэвээр үлдээхийг тэрбээр өчигдөр өөрийн өргөөнийхөө өмнө ахимаг насны хүмүүст хандан уриалсан байна.
 
Кэмерон хэлэхдээ “үр хүүхэд болон ач зээ нарынхаа итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг асууж, шийдвэрээ гаргахыг би өөрийн үеийнхэн болон ахмадуудаасаа хүсч байна” гэжээ
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ “залуусын ажиллах, аялах болон нээлттэй, сайн сайхан нийгмийг цогцлоох боломжийг илүүд үздэг учраас ЕХ-нд үлдэхийг дэмжих нь дамжиггүй” гэсэн байна.
 
ЕХ-ноос гарахыг залуусаас илүүтэйгээр ахмадууд дэмжиж байгаа нь санал асуулгуудын дүнгээс харагдаж байгаа учраас Ерөнхий сайд Кэмерон ийм уриалга гаргажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж "Монцамэ" агентлаг