sonin.mn
СЕХ-ноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэн нийтийн хүртээл болгов.  Тэдгээрийн дээжийг нь УИХ-ын 2016 оны сонгуулийг ажиглаж буй гадаадын ажиглагчдад хүлээлгэн өгсөн байна.
 
Сонгуулийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, монгол, орос, англи хэл дээрх сонгуулийн нэр томьёоны толь, гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол зэргийг цг хэвлэлтэд багтаажээ.
 
Б.Туул
Эх сурвалж "Монцамэ" агентлаг