sonin.mn
Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймаг эмчилгээ, оношилгооны төвтэй боллоо. Ингэснээр 2013 онтой харьцуулахад эмчилгээ, оношилгоо хийлгэхээр Улаанбаатарыг зорих иргэдийн тоо 70 хувиар буурчээ.
 
Мөн эмчилгээний чанар сайжирч, нарийн мэргэжлийн оношилгоо хийлгэх гэж заавал Улаанбаатарыг зорих шаардлагагүй болсон байна. 2013-2016 онд дээрх аймгийн нэгдсэн оношилгооны төвүүдэд компьютер томографид 5000, дуранд 9559, тархины диплерт 1700 хүн оношилгоонд хамарчээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг