sonin.mn
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трамп менежерээ халжээ. Менежер залуу сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг нь бусниулахыг оролдсон бололтой.
 
Кори Левандовски бидэнтэй цаашид ажиллахгүй гэж Трампын кампанит ажлыг зохион байгуулагчид даваа гарагт мэдэгдээд, түүнийг чухам ямар учраас халах болсон шалтгааныг дурдсангүй.
 
Харин Левандовски “CNN” телевизэд ярилцлага өгөхдөө “Намайг яагаад халсныг би мэдэхгүй байгаа ч Трамп бол гайхалтай нэр дэвшигч” гэжээ. Левандовски-гийн хувьд Трампын сонгуулийн кампанит ажлыг  гол зохион байгуулагчдын  нэг байсан юм.
 
Өнгөрсөн гуравдугаар сард сэтгүүлч эмэгтэйд гар хүрсэн гэж олон нийт Левандовскиг буруушааж байх үед түүнийг Трамп өмгөөлж байсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11 дүгээр сард болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг