sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Дайны хөлөөс дайжин зугтаж буй Иракийн Эль-Фаллужа хотын мянга мянган дүрвэгсдэд туслахад чиглэсэн НҮБ-ын хүчин чармайлтыг дэмжих үүднээс хүмүүнлэгийн тусламж болгож 20 сая доллар хандивлаж байгаагаа АНУ мягмар гарагт мэдэгдлээ.  
 
Иракийн арми өнгөрсөн долоо хоногт Эль-Фаллужа хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлсөн юм. НҮБ-ын тооцоолсноор, нийслэл Багдадаас баруун зүгт орших тус хотоос дайжин дүрвэсэн 85 мянга орчим хүнд яаралтай тусламж хэрэгтэй байгаа ажээ.
 
НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас даваа гарагт тусламж болгож 17.5 сая доллар гаргасан байна. 
 
2014 оноос хойш дайн тулаанаас дайжин улс орон дотроо дүрвэсэн Иракийн 3.3 сая орчим иргэд байгаа юм. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын үзэж байгаагаар, дүрвэгсдийн хуаран дахь зохицуулалт, менежмент болон Эль-Фаллужагаас дүрвэсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болж байна. 
 
Эдгээр дүрвэгсдэд туслахын тулд илүү ихээр мөнгө хандивлахыг уриалсан НҮБ-ын хүсэлтийг хүлээн авахыг АНУ уриалж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг