sonin.mn
Өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсонтой холбогдуулан Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөмж хүргэж байна.
 
Үүнд гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах, гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийхийг зөвлөжээ.
 
Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийсний дараа  төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах, ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх, гараа тогтмол савандаж угаах, үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлахыг сануулж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг