sonin.mn
УИХ-ын гурван байнгын хороо өнөө өглөө 9 цагаас Төрийн ордонд хуралдах товтой ч ирцгүйгээс 10:50 минут болоход хуралдаан эхлээгүй байна.
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их эзэн Чингис хаан танхимд танхимд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас жанжин Д.Сүхбаатар танхимд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас В танхимд тус тус хуралдах хуваарьтай. 
 
Хуралдаануудаар Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг