sonin.mn
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаан зарласан ч зөвхөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д хаалттай хуралдаж байгаа юм.
 
Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 
 
Харин Хууль зүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг