sonin.mn
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ.
 
Гол зах зээлийн орнуудаар үзвэл
-Япон (+30%),
-АНУ (+22%),
-ОХУ (+25%),
-БНКУ (+3.8%),
-ХБНГУ (+10%),
-Австрали (+47%),
-Франц (+34%) хувиар өсөж, харин
-БНХАУ (-6%),
-БНСУ (-4%),
-ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.