sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдах хуваарьтай ч одоогоор ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваариар бол өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх юм. Үүнд:
 
Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн холбогдох шатны хэлэлцүүлгийг хийх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг