sonin.mn
Филантропи хөгжлийн төлөө төв энэ сарын 11-20-ны хүртэл буюу сонгуулийн сурталчилгааны эхний 10 хоногийн хугацаанд нэр дэвшигчдийн зохион байгуулсан 111 арга хэмжээнд тандалт хийжээ.
 
Сурталчилгааны үйл ажиллагаанд зарцуулж буй санхүүжилтийн хэмжээг тогтоох зорилгоор мэдээлэл хүсэхэд нэг ч нэр дэвшигч ил тод мэдээлэл өгөөгүй аж. Иймээс иргэний нийгмийн хяналт сүлжээнээс сонгогдсон тойргийн нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авах хүсэлтийг сонгуулийн төв байгууллага тавьсан байна.
 
Энэхүү хүсэлтийн хариуд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас ав гэсэн хариу өгчээ.
 
Мөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс авсан хандивыг төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг Сонгуулийн ерөнхий хорооноос авах хүсэлт тавьсан  ч төрийн аудитын байгууллага болон нам, эвсэлд хандаж авна уу гэсэн албан ёсны хариу ирүүлсэн байна. Тиймээс дээрх мэдээллийг авахаар аудитын байгууллагад ханджээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг