sonin.mn
СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өнөөдөр 1998 санал авах байранд сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршин шалгалаа.
 
Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулсан ба туршилтаар санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоосон гэсэн үг юм.
 
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэсний зэрэгцээ нам, эвсэл, төрийн бус байгууллагын хөндлөнгийн ажиглалт дор явуулсан байна. Сонгуулийн ерөнхий хороо үүгээр сонгуулийн бэлтгэл хангагдаж, туршилт амжилттай боллоо гэж үзжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг