sonin.mn
ЭМСЯ,  “Монгол эм импекс концерн” ХХК хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
 
Эрүүл мэндийн салбарт  ажиллаж буй  эмнэлгийн мэргэжилтнүүдийн  эрүүл мэндийг дэмжих, эмчлэх зорилгоор  мэс засал, эх барихын эмч, сувилагч, цус цусан  бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг лабораторийн мэргэжилтнүүдэд элэгний С вирусын  эсрэг эмчилгээний  эм болох  БНЭУ-ын “Mylan Laboratories Limited” үйлдвэрийн эмийг хөнгөлөлттэй үнээр  буюу нэг хайрцаг эмийг 150 ам.доллараар олгох юм.
 
Санамж бичгийн хүрээнд тус яам нь хөнгөлөлттэй үнээр олгох  эмийн эмчилгээнд  хамрах  мэс засал, эх барихын  эмч, сувилагч, цус цусан бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг  лабораторийн мэргэжилтнүүдэд  шаардлагатай  6000 хайрцаг элэгний С вирусын   эмчилгээний  “ Ледвир” эмийг тогтоосон  хугацаанд нийлүүлэх  үүрэг хүлээх юм.
 
“С вирусгүй  Монгол Улс” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэгч эрүүл мэндийн салбарын анхдагч 93 жилийн түүхтэй “Монгол эм импекс концерн” ХХК  нь  тус эмийнхээ гурван сарын курс эмчилгээг  450 мянган ам. доллараар үнэлж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг