sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Европын Холбооноос гарахаар Их Британийн ард түмний хийсэн сонголтыг манай улсын Засгийн газар хүндэтгэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
 
Баасан гарагт Цагаан ордны гаргасан мэдэгдэлд “АНУ болон Их Британи цаашид ч урьдын адил найрсаг харилцаатай хэвээр байна” гэжээ.
 
Обама хэлэхдээ “Их Британийн НАТО дахь гишүүнчлэл АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдал болон эдийн засгийн бодлогуудын нэгэн чухал тулгын чулуу хэвээр байх болно” гэсэн байна.
 
Мөн Их Британи болон ЕХ-ны аль аль нь АНУ-ын хувьд чухал түнш хэвээр байх болно гэж Ерөнхийлөгч Обама хэлжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг