sonin.mn
УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм байна.
 
Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллана хэмээн Нийслэлийн Сонгуулийн Хорооноос мэдээллээ. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллах юм байна.
 
“Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 24-нд бэлэн болгох ёстой. Гэтэл зарим санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил байгааг  нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун ярилаа.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг