sonin.mn
БЭЭЖИН. /Reuters/. Эх газрын Хятадад автобус осолдсоны улмаас 35 хүн, тэдний дотор 2 хүүхэд амь эрсэджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, 55 жуулчин тээвэрлэж явсан автобус ням гарагийн өглөөний 10:20  цагийн үед Хунань мужид хурдны замын хашлагыг мөргөсөн байна. Шатахууны савнаас нь бензин гоожсоноор автобус шатсан аж. 11 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
 
Автобусны дугуй хагарсны улмаас хашлага давсан гэж Хятадын зарим хэвлэлүүдэд бичиж байна. Цагдаа нар автобусны жолоочийг байцааж байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг