sonin.mn
УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу хоёр өдрийн дараа буюу энэ сарын 29-нд 2016 оны ээлжит сонгууль болно. Энэхүү шинэ хуулиар УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
Өөрөөр хэлбэл, 18 нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн бүр санал өгөх эрхтэй. Түүнчлэн сонгогч гэж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн иргэн байх юм. 
 
Сонгуулийг автоматжуулсан төхөөрөмжөөр явуулах ба саналын хуудсыг санал тоолох машинаар тоолсны дараа техникийн тооллогыг 24 цагийн дотор хийх аж. Ингэхдээ хэсгийн хорооны 50 хүртэлх хувийг санамсаргүй байдлаар сонгож хийнэ.
 
СЕХ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 12 нам, 3 эвслийн 429, мөн  бие даан нэр дэвшигч 69 нийт 498 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгээд буй.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг