sonin.mn
РОМ./ВВС/. Хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн толгойлогчдын нэгийг 20 жилийн дараа баривчилжээ. Түүнийг гэртээ унтаж байхад нь баривчилсан гэж цагдаа нар хэлэв.
 
Италийн өмнөд нутгийн Калабрия мужид 46 настай Эрнесто Фаззалари гэгчийг баривчилсан байна. Хүн амины хэргээр түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Цагдаа нар түүнийг Италийн хамгийн хүчирхэг мафийн бүлэглэлүүдийн нэг болох “Ндрангета”-гийн нөлөө бүхий гишүүдийн нэг гэж үзэж байгаа юм.
 
Фаззалари 1996 онд шоронгоос оргосон ба 1999 онд хүн амины хэрэг, хүний аминд халдахыг завдсан, бусдыг сүрдүүлэн мөнгө авсан болон мафийн бүлэглэлтэй сүлбэлдсэн зэрэг хэргээр  түүнд бүх насаар нь хорих эчнээ ял оноосон ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг