sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 29-ний лхагва гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
 
Сонгуулийн тухай хуулийн 8.2-т "Сонгуулийн санал авах өдөр нийтээр амарна" гэж заасан. Тиймээс бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журмын дагуу лхагва гарагт бүх автомашинууд хөдөлгөөнд хэвийн оролцоно гэж Замын цагдаагийн газраас мэдээлж байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг