sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотноо насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 27-29-нд болж байна.
 
Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг жингийн ангиллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөнө. Манай улсаас уг тэмцээнд 11 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 17 бөх барилдана.
 
Багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” БТДС-ийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан, эрэгтэй 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Н.Насанбуян, Б.Түмэнцогт /бүгд “Хасу-Мегастарс” клуб/, 65 кг-д ҮБТДС-ийн бөх Ц.Балжинням, Б.Наранболд, ОУХМ Б.Нэмэхбаяр, Б.Тэмүүлэн, П.Тэргэл, 74 кг-д /бүгд “Хасу-Мегастарс” клубын бөхчүүд/, спортын мастер Б.Батсүх, Харин 74 кг-д “Арслан” клубын тамирчин, ОУХМ Д.Гомбодорж, “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Цогтгэрэл тус тус хүч үзнэ.
 
харин эмэгтэйчүүдийн 58 кг-д “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн болон Ази тивийн аварга, азийн өсвөрийн аварга, ОУХМ А.Батцэцэг, дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Э.Даваачимэг /“Хилчин” спорт хороо/, 63 кг-д “Цастын барс” клубын бөх, спортын мастер Х.Мөнхтуяа, "Алдар" спорт хорооны бөх, ОУХМ Э.Цэвэгмид, “Хасу-Мегастарс” клубын бөх, ОУХМ А.Чанцалнямаа, “Хангарьд” клубын бөх, ОУХМ Ц.Шинэхүүхэн, 69 кг-д “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ З.Болортунгалаг нар хүчээ сорино.
 
Өнгөрсөн жилийн тэмцээнээс эрэгтэйчүүдээс Б.Батмагнай, Д.Гомбодорж, О.Үйтүмэн нар алт, С.Батболд мөнгө, Б.Нямдорж, П.Өнөрбат нар хүрэл, эмэгтэйчүүдээс А.Чанцалнямаа мөнгө, О.Оюунтуяа, Б.Одончимэг нар хүрэл медаль тус тус хүртсэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг