sonin.mn
БЕРЛИН. /Die Welt/. Анх 2011 онд худалдаанд гарсан цагаасаа хойш нэг ч удаа шинэчлэгдээгүй “Thunderbolt Display” дэлгэцийн үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ.
 
“Apple” компани "Thunderbolt Display" нэртэй дэлгэцээ үйлдвэрлэхээ болино. Гэхдээ одоо агуулахад байгаа бүтээгдэхүүнүүдийг “Apple”-ийн дэлгүүр, онлайн дэлгүүрүүд болон албан ёсны борлуулагчдаас тодорхой хугацаанд худалдаж авч болох аж.
 
“Thunderbolt Display” буюу хавтгай дэлгэц бол “Apple” компанийн компьютерт зориулж үйлдвэрлэсэн цорын ганц дэлгэц байсан юм. Ямар шалтгааны улмаас энэ дэлгэцийг үйлдвэрлэхээ зогсоох шийдвэр гаргасан нь тодорхой бус байгаа аж. “Apple” компани шинэ 4K эсвэл 5K нарийвчлалтай загвар гаргаж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг