sonin.mn
БРЮССЕЛЬ. /Kyodo/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчид ирэх долоо хоногийн мягмар болон лхагва гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо Дээд хэмжээний уулзалт хийн Их Британийн ЕХ-ноос гарах шийдвэрийг авч хэлэлцэнэ.
 
ЕХ-ны гэрээний дагуу, Их Британи тус эвслээс гарах тухайгаа гишүүн улсуудын удирдагчдад албан ёсоор мэдэгдсэнээр эвслээс гарах үйл явц эхлэх юм.
 
ЕХ-ноос гарах асуудлаар хэлэлцээ хийхэд их британичуудад хоёр жилийн хугацаа бий. Хэлэлцээний явцад ЕХ-той тарифын шинэ гэрээнд гарын үсэг зурах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцах юм.
 
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн халааг авах хүний талаар бусад улсын ерөнхий сайд нартай ярилцах бололтой. Кэмероныг огцорсны дараа шинэ ерөнхий сайд энэ оны 10 дугаар сар гэхэд албан тушаалдаа орох төлөвтэй байна.
 
Харин Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр ЕХ-ны бусад 27 гишүүн улсын удирдагчид Их Британийг ЕХ-ноос гарсантай холбоотойгоор цаашид ямар бодлого явуулах тухай хэлэлцэх юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг