sonin.mn
Зургадугаар сарын 28-ны 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаасан билээ.  Сурталчилгааг хаах гэдэг нь гудамжинд байршуулсан анонсуудыг буулгах, хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямар нэгэн мэдээлэл түгээхийг Сонгуулийн тухай хуулиар хориглосон юм.
 
Мөн фэйсбүүк, твиттер зэрэг  онлайн орчинд ч сонгуулийн сурталчилгааг хийж болохгүй. Учир нь бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон учраас фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчин ч хуулийг хэрэгжүүлэх ёстой аж. Харин мэдээллийн сайтуудад хуулийн хугацаанаас өмнө орсон сурталчилгааг хаахгүй бөгөөд сэтгэгдлийг нь хаана.