sonin.mn
Маргааш буюу зургадугаар сарын 29-нд авто замын хилийн боомтууд амарч, агаарын болон төмөр замын боомтууд ажиллах юм байна. Харин зургадугаар сарын 30-ны өдөр авто замын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.
 
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн хилийн боомтуудыг хааж буй аж. Тодруулбал олон улсын "Буянт-Ухаа", Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, "Эрээн цав" авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу  ажиллаж, иргэдэд үйлчлэх юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг