sonin.mn
ОБЕГ-аас сонгуулийн өдрүүдэд орон нутаг болон төв суурингийн иргэдэд гэр ахуйн салан задгай байдлаас сэргийлж, гал түймрийн авулаас болгоомжлохыг сануулж байна.
 
Учир нь, өчигдөрхөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт гарсан түймрийг газар авахуулалгүй унтраасан байна. Тус сумын төвөөс зүүн хойд 50 км-ийн зайд ой, хээрийн түймэр гарчээ.
 
Дуудлагын дагуу Хилийн 0287 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж  тухайн түймрийг бүрэн унтрааж, “Агац” багийн засаг даргад хүлээлгэн өгчээ. Тиймээс дээрх сануулгыг харьяа ОБГ-аас дамжуулан орон даяар иргэн бүхэнд анхааруулга өгч байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг