sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  339 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна.
 
Үүнээс гэмт хэргийн шинжтэй найман гомдол бүртгэгдэж 11 хүн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
 
Баянзүрх дүүргийн нутаг шар хадны замд Hingo Ranger маркийн автомашины жолооч Ж нь БЗД-ийн 17 дугаар хороо Эмнэлэгийн гудамжинд байрлах М-ийн хашааг мөргөж ослын газрыг орхиж явсан байна.  
 
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээвэрлэлтийн  замд Nirth benz маркийн автомашины жолооч М нь North benz маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай эр М-ийн амь нас хохирчээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг