sonin.mn
Говь-Алтай, Завхан аймгуудад цахилгаан түгээдэг Завхан гол дээрх Тайширын усан цахилгаан станцын нуур байгуулагдсан цагаасаа хойш арав гаруй жилийн дараа анх удаа дүүрч илүүдэл гаргах хаюураараа даван арав гаруй хонож байна.
 
Уг усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд хаюур дээгүүрээ 70 см-ийн гүнтэйгээр ус давж байгаа гэнэ. Аймгийн ОБГ-аас Гэгээн нуур, Завхан голын усны түвшин байнга нэмэгдэж байгаа учир иргэд, малчдыг үерийн аюулаас сэргийлэн нүүлгэх ажил хийгдэж сэрэмжлүүлэг өгч байна.  Хүрхрээлэн буух усны нөлөөгөөр ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна.
 
Говь-Алтай Ш.Цоодол
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг