Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид зарсан асуудлаар Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани болох “Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдээллээ. УИХ-ын сонгууль явагдах гэж байгаа эгзэгтэй үед Ардчилсан намын удирдлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг завших луйвар хийж байна. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэжээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд хэлэхдээ “Ерөнхий сайдын зүгээс Монголын үндэсний компани “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдаж авлаа гэсэн мэдээлэл олон нийтэд өгч байгаа ч Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын “Global investment and Development” компани, 7.32 хувийг Америкийн “US Global investment“ компани, 19.95 хувийг Америкийн “United Banking Corporation“, 4.78 хувийг “GS Mongolia investment“ , 2.12-хон хувийг монголчууд эзэмшиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлсноосоо хойш дандаа Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан. Жишээ нь, Дубайн гэрээ байна. 1999 онд АН-ыг Засгийн эрх барьж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдах оролдлого хийж байсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг огт яриагүй. Яамдаас санал аваагүй байж авсан мэт мэдээлж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт ” үйлдвэрийн 49 хувь нь гадаадын компанийн эзэмшилд очиж байна гэсэн үг. Эдгээр компани дотор “US Global investment“ гэх оффшор компани байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Сэтгэгдэл0
Оросын эзэмшлийн 49%-ийг гадныхан эзэмшдэг хувийн компани авснаар Эрдэнэт үйлдвэр хяналтгүй болж Монголын эзэмшлийн 51%-ийг хэзээч зарж үрэх бондын өрөнд өгөхөд бэлэн боллоо, Монгол улсыг 25 жил тэжээсэн улсын төсвийг ганцаараа бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байхгүй боллоо, Одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ? валют яаж олох вэ? Одоо валютийн ханш маш огцом өснө, Ард түмэн эх орныхоо эсрэг төр засаг минь ингэж ч байх гэж дээ, Туйлийн харамсалтай байна
Монголын ард түмнийг эх орон газар нутагтай нь зарж үрж дуусгалаа даа өмхий МАНАН. Ардчилсан нам байгалийн баялагийг нь гадхыхантай цөлмөж дуусгалаа. Ардын нам Улаанбаатарын газрыг идээд дуусгасан. Одоо сонгуульд ялж төрийн албан хаагчдыг хомроглон халж албан тушаалыг авилгын хэрэгсэл болгох нууц хуралдаан хийсэн МАН-ын нууц гэх хурлын бичлэг ил болсон. Уг бичлэгийг 8-9 удаагийн хурал дээр яригдсан зүйлийн эвлүүлэг гэж МАН-ын нарийн бичгийн дарга Амарбаясгалан мэдэгдсэн. Тэгэхэар ярилцлага болсон нь илт бөгөөд хурал болгоноороо ийм л юм ярьж суудаг болох нь батлагдаж байна. Гэрч Амарбаясгаланг шалгах хэрэгтэй.
Энэ 49% монголын ЗГ-ынх байх естой.
AN NAMIIG DAHIJ SONGOH YUM BOL ULSAAR CHIN ZARCHIHAAD ZOGSOJ BAINA DAA IIM AYULTAI HUMUUS DAHIN SONGOGDHOOR ARZAIITAL INEEGEED ZOGSOJ BAINA SONGUULIIN MARGAASH TANIIG NOHOI MET UZEH BOLNO TEGEWH C BOLNO AN NAMIIG ZAILUULZGAA MONGOLCUUDAA
МАНгарууд аа соёлтой өрсөлдөж сураач ээ.ЭРДЭНЭТ УБҮ -ийг 100% Монголынх болоосой гэж хичнээн жил зүтгэв.Уг нь Сайханбилэгт баяр хүргэсэн бол МАН гоё харагдах байлаа.Өрслдөөн гэдэг бие биеийгээ харлуулахын нэр биш шүү дээ.
Sayhan gadaadiin setguulchid baahan vaagaldsan Tavan tolgoin huvichaagaa ed jarlaa asar ih horongiig jovhon talhnii mongoor ogloo geed l
Монгол улсыг тэжээдэг ганц уйлдвэр ямар ч хяналтгуйгээр хувийн компанид очлоо. Энэ арай дэндэж бнаа.
51% нь МУ ынх оросууд 49 хувиа зарчихаж энд хун боож ухэх гээд сандраад баих ямар асуудал бнаа Шахааны бизнес нь баихгуи болчихлоо гээд л МАН ыхан чацгаа савируулаад бна уу
Ийм чухал шийдвэрийг ингэж гаргаж болохгуй одоо бид тэмцэнэээ
Duraaraa aashlax umaa! TOR XUVIIN OMCH SHIG L BOLJ!!!
Төрд эхлээд санал болгох гэрээний заалттай. 500 сая бол олдох мөнгө. Гэхдээ өөрсдөө авах гэсэн санаархалтай АН. Үхэхдээ аль болох их хөрөнгө хулгайлж байна
ymhii hulgaich nar husagdahiinhaa omno odor shonogui amjuulj husaj baina daa
эрдэнэтийг амжиж идлээ. АН шуналтай нам юм аа арай хэтэрч байна
МОНГОЛ УЛС 100 хувь зөв шүү дээ. дандаа намын сурталчилгаа
Gadaadiin horongo oruulagchid baihguigees Ediin ZASAG hyamraad baina gesen chini Erdneted horongoo oruulsan Oros ulsiin horongo gadnii horongo oruulalt bush yum uu Saihanbileg ee.Tegvel OT oo hudaldaad alchihaach.
орсын талын 49 % -ыг ххб авчээ. ххб- бол гадны хо- тай . монголчууд 2 хон хувьтай . уих- ард олноос санал авахгүйгээр шууд гадна дотны олигархиуд дээрэмдсэн бна. от- тт -тай холбоотой хүмүүс эрдэнэтийг авч монголын аюулгүй бдалд заналхийлсэн бна. энэ бол дээрэм. үүнийг зогсоох ёстой.
Эрдэнэтийг ХХБ-ны эзэн АН-аас нэр дэвшигч мэдрээ нар авчээ арай хэтэрхий муухай биш үү . АН-ы туузан хорхой өчигдөр сайн мэдээ гээд бүх тв-ээр зарлаад байсан . энэнээс муу мэдээ гэж байх уу?
АН-д саналаа өгөхөө больцгоо