sonin.mn
УИХ-ын болон аймгийн ИТХ- ын ээлжит сонгуулийн дүнг 12 цагийн байдлаар аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. Дундговь аймагт сонгуулийн санал хураалт 26. 2 хувьтай байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 29824 сонгогчийн нэр бичигдсэн бөгөөд үүний 7803 сонгогч саналаа өгчээ.
 
Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөхөөр 547 сонгогч хүсэлт ирүүлсний 532 нь саналаа өгч, санал хураалт 97.2 хувьтай байна. Дундговь аймагт сонгуулийн 23 тойргийн 52 хэсгийн хороонд санал хураалт явагдаж, санал тоолох 53 машин ажиллаж байна.
 
Т. Отгонтуяа
Эх сурвалж "Монцамэ" агентлаг