sonin.mn
Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц  улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 23.3 хувьтай байна.
 
Улсын хэмжээнд нийт 1.912.901 иргэн санал өгөхөөс 430 мянга гаруй  нь саналаа өгснөөр ирц 23.3 хувьтай гарчээ. Хөдөө, орон нутгаас Сэлэнгэ аймаг сонгуулийн ирцээрээ хамгийн өндөр  буюу 48 хувьтай байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  онцлов. Харин нийслэлд сонгуулийн ирц 18.29  хувьтай байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг