sonin.mn
Өмнөговь аймагт өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний 7 цагаас УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар 31.4 хувьтай байна.
 
Даланзадгад сумын тойргуудад ирц муу байж магадгүй, залуучууд нийгмийн идэвхгүй гэж сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж байсан ч залуусын хувьд сонгуульд идэвхтэй байгааг сонгуулийн хэсгийн хороодоос мэдээллээ.
 
Тус аймагт Улсын бүртгэл статисткийн газраас хамгийн сүүлд өгсөн нэрийг жагсалтаар нийт 41511 сонгогч саналаа өгөх юм байна.
 
Шинэ суурьшлын бүсээр хүрээгээ тэлсэн Даланзадгад сумын 6 дугаар багийн хувьд шилжилт хөдөлгөөн ихтэйгээс иргэдэд нь сонгуулийн сурталчилгааны материал хүргэх төвөгтэй байсан хэдий ч энэхүү тойрогт ирц 41.19 хувьтай байгаа ажээ.
 
Тус аймагт УИХ-д АН, МАН, МАХН-ын 6 нэр дэвшигч 2 тойрогт өрсөлдөж байна. Харин аймгийн ИТХ-д дээрх гурван намын 75 нэр дэвшигч 22 тойрогт 33 мандаттайгаар өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс 33 нь Ардчилсан намынх, 31 нь Ардын намынх, 11 нь МАХН-ынх ажээ.
 
Санал хураалтын 57 хэсгийн хороо ажиллаж байна.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг