sonin.mn
Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал  УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн  А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна.
 
Тэрээр өнөө өглөө санал хураах байранд  саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг гэгч эмэгтэйн нэр бүртгэгджээ. Угтаа бол А.Баттамир нь эхнэрийн хамт хоёулахнаа амьдардаг. Гэтэл ам бүлийн тоо нь Ганчимэг гэгчтэй нийлээд 3 болсон байгаа юм.
 
Үүнийг мэдсэн даруйдаа А.Баттамир нь санал хураах байрны зохион байгуулагчид өргөдөл гаргаж өгсөн байна. Бид өргөдөлийн хариуг хэрхэн шийдвэрлэх гэж байгааг зохион байгуулагчаас тодрууллаа.
 
 
Энэ мэтчилэн хэд хэдэн айлын ам бүл гэнэт нэмэгдсэн зөрчил их байна. БЗД-ийн 18-р хороо нь УИХ-ын сонгуулийн 50 р тойрогт  хамаарагдах газар юм. 50-р тойрогт МАН-аас Жадамбын  Энхбаяр Ардчилсан намаас болон сангийн сайд Б.Болор нар өрсөлдөж байгаа юм.
 
Иргэддээ анхааруулж хэлэхэд танай ам бүлийн тоо нэмэгдсэн эсэхийг сайтар шалгаж сонгуулийг шудрага явуулахад хувь нэмэрээ оруулахыг хүсье ээ.