sonin.mn
Нийслэлийн хэмжээнд 15.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 36.90 хувьтай байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хороо мэдээлэв.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлж буйгаар Багахангай дүүрэгт ирц хамгийн өндөр буюу 53.68 хувьтай байгаа бол Багануур дүүрэгт 30.51 хувийн ирцтэй байна. Бусад дүүрэгт нийт иргэдийн 34-39 хувь нь саналаа өгчээ.
 
Мөн үеэр УБСГ-аас Нийслэлийн сонгуулийн хороонд санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг эцсийн байдлаар ирүүлсэн талаар мэдээлэв. Тус хорооноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхдээ Нийслэлд 903 мянга гаруй санал өгнө хэмээн мэдээлж байсан УБСГ-аас ирүүлсэн мэдээллээр 843 мянга 689 болж буурчээ.
 
УБСГ-ын тайлбарт Нийслэлээс шилжсэн зарим иргэд бүртгэлээ хасуулаагүй байна гэжээ. Мөн 4 сарын 01-нээс хойш нас барсан иргэдийг хасч тооцсон хэмээн тайлбарлажээ.
 
Түүнчлэн санал өгөх иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, гадаадад байж байгаад эх орондоо ирсэн, УБСГ-т Түр хасав бүртгэлтэй иргэдийг тоог хасч тооцсон байна. Түр хасав бүртгэлээ цуцлуулаагүй, эх орондоо байгаа иргэд санал өгөх боломжтой тул сонгогчийн тоо нэмэгдэх магадлалтай хэмээн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана хэллээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг