sonin.mn
Баян-Өлгий аймгийн хэмжээнд битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ 830 иргэн ирүүлснээс 6-р сарын 28-ы өдөр 736 иргэн санал өгчээ.
 
Өлгий суманд 167, Алтай 54, Алтанцөгц 13, Баяннуур сум 30, Булган сум 61, Буянт сум 24, Бугат сум 31, Ногооннуур сум 22, Сагсай сум 9, Дэлүүн сум 112, Толбо сум 76, Улаанхус сум 52, Цэнгэл сум 85 иргэн саналаа өглөө.  
 
Бичиг баримтын зөрчлийн улмаас зарим иргэн санал өгч чадаагүй байна.  Битүүмжилсэн хайрцгаар санал авах явцад ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй хуулийн хүрээнд явагдсан гэнэ.  
 
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн байна. 
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг