sonin.mn
Сүхбаатар аймагт 17 цагийн байдлаар сонгуулийн ирц 67,1 хувьд хүрээд байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
 
Асгат, Дарьганга сумд 80-аас дээш хувьтай байгаа бол Баяндэлгэр, Эрдэнэцагаан зэрэг долоон сумын ирц 70 хувь хүрчээ. Ер нь Сүхбаатар аймгийн бүх сумд 50-аас дээш хувьтай байгаа юм байна. Хамгийн бага нь Баруун-Урт сумын 8-р баг буюу хөдөөний баг 47,9 хувьтай байна.
 
Одоогоор ноцтой зөрчил гараагүй, харин саналын хуудсыг буруу тэмдэглэсэнээс  болж  17 цагийн байдлаар 1147 хүчингүй саналын хуудас гарсан гэдгийг аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж. Түвшинжаргал хэллээ. Дараагийн нэгдсэн мэдээллийг 22:00  цагт танилцуулах юм.
 
Т. Одончимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг