sonin.mn
УИХ-ын сонгуулийн 31-р тойргийн 2-р хэсэг, Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 22-р тойрогт 3020 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тус хэсэгт орон нутгийн 16 цагийн байдлаар 1688 сонгогч саналаа өгч ирц 55,8 хувьтай байна. Энэ хэсэгт 760 сонгогч шилжин ирж, 19 сонгогч шилжиж явжээ. Өчигдөр зөөврийн хайрцгаар 15 хүн саналаа өгсөн байна.
 
“Одоогоор янз бүрийн зөрчил доголдол гараагүй. Сонгогчдын ирц өндөр, өглөөнөөс хойш цуваа тасрахгүй байна” хэмээн Санал авах байрны Ахлах зохион байгуулагч Н.Бүрэн мэдээллээ.
 
Тус хэсгийн хорооны санал авах төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй бөгөөд саналын хуудас буруу тэмдэглээд дахин шинээр авсан тохиолдол 20 орчим гарчээ.  
 
Шилжин ирсэн хүмүүсийн саналын хуудас 4-өөр дутсан тул өчигдөр Сагил сумаас илүү байсан 10 саналын хуудасыг авахуулсан байна. Гэвч Сагил гэсэн бичгээс нь болоод санал тоолох төхөөрөмж уг саналын хуудсыг уншаагүй тул шинэ хуудас олгоод явж байгаа аж.
 
Увс аймаг Б.Батхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг