sonin.mn
УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байгаатай холбогдуулан цагдаа, тагнуулынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
 
Сонгууллийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл хангах зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ. 
 
Мэдэгдэлд "Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хэсгийн хороодыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр гэмт хэрэг үйлдэгдэх, нийтийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг тухай бүр хүлээн авч, түргэн шуурхай шалгах ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага улс төрийн нам, эвслээс ангид зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж байна" гэжээ. 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг