sonin.mn
Увс аймгийн Улаангом сумаас Давст сум руу өнөөдөр хүн тээвэрлэж явсан 46-06 УВХ дугаартай хөх өнгийн Приус-20 автомашин замдаа осолдсон байна.
 
Автомашинд хэчнээн хүн явсан, биеийн байдал нь ямархуу байгаа талаар одоогоор тодорхйогйү байгаа бөгөөд  хэргийг аймгийн Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байна.
 
УИХ-ын сонгуулийн 31-р тойрогт АН-аас нэр дэвшигч, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэлийн “хүн царцаа”-нуудын нэг хэмээн цахим ертөнцөөр мэдээлж байна. Гэвч аймгийн АН-ыг дэмжигчдийн зүгээс эргүүлээд УИХ-ын гишүүн, “Хурд” групын ерөнхийлөгч Б.Чойжилсүрэнгийн “ хүн царцаа” хэмээн няцааж байна.
 
Ямартай ч Увс аймагт нэг автомашин осолдож, хэсэг хүмүүс гэмтэж бэртсэн нь тодорхой боллоо. Цаашдаа хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахгүйгээр сонгууль нь хурдан дуусаасай гэх иргэд олон байна.
 
Увс аймаг Б.Батхүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг