sonin.mn
Hero Entertainment студи энэ сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн студийн нөөц бололцоо цаг хугацаагаа нарийн тооцон УИХ болон НИТХ-ын сонгуульд 10 гаруй нэр дэвшигчтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.
 
Сурталчилгааны цаг хугацаатай уялдуулан нарийн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа хамт олны үйл ажиллагааг УИХ-н сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшигч Л.Элдэв-Очирын гомдолоор хууль зөрчин Hero Entertainment студийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагаас 2 өдрийн хугацаанд саатуулж бидний үйл ажиллагаанд маш ноцтой хохирол учрууллаа.
 
Үүнээс болон бид зарим үйлчлүүлэгчдийнхээ захиалгат ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хохирол, үр дагаварыг УИХ-н 9-р тойрогт нэр дэвшигч Л.Элдэв-Очироос нэхэмжлэхээ үүгээр мэдэгдэж байна.
 
Hero Entertainment