sonin.mn
УИХ болон орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймагт МАН ялалт байгуулсан байна. Тодруулбал УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нар саналын тоогоор тэргүүлж байна.
 
Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 44 мандатаас МАН-ын 33 нэр  дэвшигч ялалт байгуулсан урьдчилсан дүн мэдээтэй байна. Алслагдсан зарим цөөн тооны сумдаас мэдээ ирээгүй байгаа тул нэгдсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг