sonin.mn
Казахстан улс түүхэндээ анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017-2018 оны байнгын бус гишүүнээр сонгогдлоо.
 
Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын нэрийн өмнөөс 1 байнгын бус гишүүний суудал байсан бөгөөд үүнд Казахстан болон Тайланд улс өрсөлдсөн юм. Ерөнхий Ассамблейд явагдсан санал хураалтын явцад Казахстан НҮБ-ын гишүүн нийт 193 орноос 138 саналыг авч Тайланд улсаас илт давуу ялалтад хүрчээ.
 
“Сонгогчдын гуравны хоёрын саналыг авсан Казахстан Аюулгүйн Зөвлөлд 2 жилийн хугацаанд байнгын бус гишүүнээр сонгогдлоо, 1-р сарын 1-нээс эхлэн ажлаа эхлэнэ” хэмээн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар  чуулганы тэргүүн Могенс Люккетофт мэдээллээ.
 
Өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016-2017 оны байнгын бус гишүүнээр Араб, Сенегал, Украин, Уругвай болон Япон улс сонгогдсон юм. Энэ оны 12-р сарын 31-нээс Ангол, Малайз, Венесуэл, Шинэ Зеланд, Испани зэрэг орнууд Аюулгүйн зөвлөл дэх суудлаа чөлөөлөх юм.  
 
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 15 гишүүнтэй байдаг бөгөөд АНУ, ОХУ, Их Британи, БНХАУ, Франц улс нь тус Зөвлөлийн байнгын гишүүд бол үлдсэн байнгын бус 10 гишүүнийг Ерөнхий Ассамблейээс хоёр жил тутамд сонгодог. Харин жил болгон байнгын бус гишүүний 5 нь солигдож байдаг байна.
 
БНКазУ-ын Элчин сайдын яам