sonin.mn
Булган аймгийн ХГБХХ-т Олон улсын "Найрамдал" зуслангийн Олон улсын 2 дугаар Жемборид д оролцох хүүхдүүдийг бүртгэж эхэллээ.
 
Тус үйл ажиллагаа нь Сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорилгоор 7 сарын 25 - аас 8 сарын 1 - ний дотор зохион байгуулагдаж байгаа юм байна.
 
1 аймгаас 5 салаа буюу 50 хүүхэд, 5 багшийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Цугларалтад хамрагдахын хүсэж буй хүүхдүүд SCOUT.MN хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авхаас гадна Булган аймгийн ХГБХХ - ийн байрнаас ирж мэдээлэл авч болох аж.
 
Булган аймагт хүүхдийн "Жаргалант" зуслан ажилладаг байр нь олон жилийн насжилттай тул амрагч хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй гэсэн МХГ, ОБГ - ын дүгнэлт гарч, үйл ажиллгаа явуулахаа болиод 2 жилийн нүүрийг үзэж байгаа юм.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг