sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг өнөөдөртөө багтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгахаар болжээ. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулснаар шинэ парламент бүрдэж байна.
 
Өнөөдрийн хувьд 12.40 цагт Төрийн ордны “Баганат танхим”-д УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулах юм. Үүний дараа буюу 14-15 цагийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинэ гишүүдийн нэрсийг өргөн барихаар тогтжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг