sonin.mn
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр анхдугаар чуулганыг хуралдуулахтай холбоотой зарлиг гаргалаа. УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарлав.
 
Ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдээс 65, АН-аас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг хүн ялалт байгуулсан юм. Тэдгээрт өнөөдөр түр үнэмлэх гардуулсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь айлтгасан. Үүний дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулган хуралдуулахаар тов гаргажээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг