sonin.mn
Санхүүгийн Зохицуулах Хорооноос "Багануур" ХК-ийн нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 4, 5-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа. Хөрөнгийн биржээс “Багануур” ХК-иас нэмж гаргах 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий  9 870 287 ширхэг хувьцааг бүртгэлжүүлсэн юм.
 
Тус биржээс Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын дагуу  “Багануур” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,844,647 ширхэг байхаар  өөрчлөлт оруулжээ. 
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг